НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР
Saturday, 2004 оны 06 сарын 12
1960 онд байгуулагдсан Нийслэлийн Статистикийн газар нь албан ёсны статистикийн үйл ажиллагааг эрхэлдэг төрийн захиргааны байгууллага юм. Тус газар нь нийслэл хотын дүүрэг бүрт статистикийн хэлтэс, ажилтнуудтай бөгөөд Монголын Үндэсний Статистикийн хорооны орон нутаг дахь хамгийн том салбар нэгж нь билээ.
Дэлгэрэнгүй...
 

Сар тутмын зарим үзүүлэлтүүд

2010 оны 7 сарын байдлаар
Үзүүлэлт
Хэмжих нэгж
 2008 он  2009 он  2010 он
Бэлэн хүн ам, сарын эцэст
мянган хүн
1051.9
1089.0
1128.0
Шинээр төрсөн хүүхэд
тоо
15353
17353
17799
Ажилгүйчүүд сарын эцэст
мянган хүн
6.4
10.5
7.4
       үүнээс: эмэгтэй
мянган хүн
3.8
5.8
3.8
Халдварт өвчнөөр өвчилсөн хүн
тоо
11955
10374
9946
Бүртгэгдсэн гэмт хэрэг
тоо
6413
6689
6122
Хэрэглээний үнийн индексийн сарын өөрчлөлт
хувь
1.1
-0.6
-3.9
Валютын зах зээлийн ханш, сарын эцэст
1US$=₮
1155
1455
1353
Нийслэлийн төсвийн орлого
тэрбум төгрөг
38.4
72.2
81.9
зарлага
тэрбум төгрөг
26.0
34.6
46.1
Нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлсэн орлого
тэрбум төгрөг
8.6
32.3
28.5
Дэлгэрэнгүй...
 

Мэдээ мэдээлэл

2010 оны 7 сарын танилцуулга

ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭ    2010 оны 7-р сарын хэрэглээний үнийн индекс 2009 оны 7-р сараас 8.8 хувиар өсч, өмнөх 6-р сараас 3.9 хувиар буурсан байна.Үнийн ажиглалт хийхээр хэрэглээний сагсанд сонгосон 287 нэрийн бараа, үйлчилгээний 23.0 хувийнх нь үнэ өсч, 11.5 хувийнх нь үнэ буурч, 65.5 хувийн бараа үйлчилгээний үнэ 2010 оны 7-р сард тогтвортой байлаа.Сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ бүлгийн дүнгээр өмнөх сараас 10.6 хувиар буурч, хүнсний ногооны үнэ бүлгийн дүнгээр 8.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Ажиглалтанд сонгогдсон 66 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өссөн байна. Үүнд бялуу, гурилан боов, хүүхдийн будаа, гоймон, гурилан боов, тахиа болон гахайн мах, хонины цувдай, хорхой ааруул, бяслаг, ургамлын тос, шар тос, цөцгийн тос, банан жимс, шилтэй ногооны салат, сармис, төмс, лууван, манжин, элсэн чихэр, шоколад, кетчуп, кофе, оргилуун дарс, пиво, тамхи зэрэг бүтээг-дэхүүнүүд  багтсан байна. Харин “Алтан Тариа” ХК-ний дээд болон I, II гурил, хонь, үхэр, адууны махны үнэ 7-р сард буурсан байлаа.

АЖ ҮЙЛДВЭР     Нийслэлийн аж үйлдвэрийн газрууд 2010 оны эхний 7 сарын байдлаар 880.7 тэрбум төгрөгний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1022.5 тэрбум төгрөгний борлуулалт хийсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 54.5 хувиар, борлуулалт 76.7 хувиар тус тус өссөн байна.Аж үйлдвэрийн нийт борлуу-лалтын 502.4 тэрбум төгрөгийг дотоодод, 520.1 тэрбум төгрөгийг гадаадад борлуулсан байна. үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад уул уурхайн олборлох салбарын үйлдвэрлэлт 85.5 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэлт 42.0 хувиар, цахилгаан, дулааны эрчим хүч, усан хангамжийн үйлдвэрлэл 15.6 хувиар тус тус өссөн байна.

ДОТООД ХУДАЛДАА     Жилд дунджаар 50.0 сая төгрөгөөс дээш борлуу-лалтын орлоготой аж ахуйн нэгж байгууллага худалдааны салбарын 10.0 гаруй хувийг эзэлж байгаа хэдий ч салбарын нийт борлуулалтын орлогын 90.0 гаруй хувь нь эдгээр нэгжид ногдож байна.Бөөний болон жижиг-лэн худалдааны салбарын нийт борлуулалт 2010 оны эхний хагас жилийн байдлаар 891.3 тэрбум төгрөг байсан бол үүнээс 757.5 тэрбум төгрөг буюу 85.0 хувийг нь нийслэл хот дангаараа эзэлж байна.

БАРИЛГА     Нийслэлийн нутаг дэвсгэрт 2010 оны эхний 7 сард нийт 50.2 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн жилийн мөн үеэс 8.3 хувиар буурсан байна. Нийт гүйцэтгэлийн 1.1 хувийг төрийн өмчит, 48.9 хувийг монгол улсын хувийн, 50 хувийг гадаадын болон гадаадтай хамтарсан байгуулагууд тус тус гүйцэтгэсэн байна.

НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ     Нийслэлийн төсвийн орлого оны эхний 7 сард 81.9 тэрбум төгрөг болж, төлөвлөснөөс  5.1 тэрбум төгрөгөөр буюу  6.6 хувиар илүү бүрдсэн байна. Төсвийн нийт орлогын 98.3 хувийг урсгал орлого (албан татвар, өмчийн татвар, дотоодын бараа үйлчилгээний татвар, бусад татвар хураамж, татварын бус орлого) 1.7 хувийг хөрөнгийн орлого (хөрөнгө худалдсаны болон өмч хувьчлалын) эзэлж байна.

НИЙСЛЭЛ ХОТЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ     Нийслэл хотын нутаг дэвсгэрт 2010 оны эхний 7 сард 1025 гал түймэр (үүнээс ой хээрийн түймэр 1) гарсан нь өмнөх оны мөн үеэс 41.6 хувиар өсчээ.Төрийн өмчийн 75, хувийн өмчийн 946, хамтын болон гадаадын өмчийн 3 объектод гал түймэр гарч, 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймэрт 591 гэр орон сууц, 320 барилга байгууламж, тоног төхөөрөмж, 63 машин техник, 26 малын хашаа саравч, бусад төрлийн 24 объект их бага хэмжээгээр өртөж шатсан байна. Гал түймрийн улмаас 19 хүн (үүнээс хүүхэд 7) нас барж, 18 хүн түлэгдэж гэмтжээ.

ЭРYYЛ МЭНД     2010 оны эхний 7 сард 17799 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс 446 хүүхдээр олон байна. Нийт төрсөн хүүхдийн 12.4 хувь буюу 2199 нь бусад аймгийн харъяат эхчүүдээс төрсөн байна.Нялхсын эндэгдлийн 14.8 хувь буюу 30 нь Чингэлтэй, 12.4 хувь буюу 25 нь Баянгол, 8.9 хувь буюу 18 нь Хан-Уул, 22.8 хувь буюу 46 нь Сонгинохайрхан, 13.9 хувь буюу 28 нь Сүхбаатар, 20.3 хувь буюу 41 нь Баянзүрх, 5.4 хувь буюу 11 нь Налайх, 1.5 хувь буюу 3 нь Багануур дүүрэгт тус тус гарсан байна.

АМЬДАРЧ БУЙ ОРЧИН        Нийслэлд 2010 оны эхний 7 сард байгаль орчныг хамгаалах хууль, тогтоомжийг зөрчсөн 790 зөрчлийг илрүүлжээ.Зөрчлийн тоо өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар буурсан бөгөөд нийт зөрчлийн 32.0 хувийг ургамал, хөрсний бохирдлын зөрчил, 27.2 хувийг ойн зөрчил, 11.9 хувийг газрын зөрчил эзэлж байна. Илрүүлсэн зөрчилд 33.6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Нийслэлийн цаг агаар 2010 оны 7-р сард дунджаар 21.70С байв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3.40С-аар хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулахад 4.80С-аар дулаан байлаа. Энэ сард хамгийн дулаан өдөр нь 37.40С, хамгийн хүйтэн өдөр нь 7.40С, хур тунадасны нийлбэр 79.6 мм, салхины үнэмлэхүй их хурд 17 м/секунд хүрсэн.

2010 оны 7 сарын танилцуулга гарлаа. татан авч уншина уу

 
2010 оны 9 сарын 1 ны үнэ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 31 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2010 оны 9-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 12 нэрийн барааны үнэ тогтвортой, 11 нэрийн барааны үнэ буурсан, 8 барааны үнэ өсчээ. 2010 оны 9-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг кг махыг дунджаар 3617 төгрөг, үхрийн ястай махыг нэг кг-ийг нь дунджаар 4081 төгрөгөөр худалдаж байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 32 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ 1.9 хувиар буюу 87 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буюу 16 төгрөгөөр буурсан бол  хонины цул махны үнэ 0.5 хувиар буюу 17 төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 3000 төгрөгөөр, харин  “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 4500 төгрөгөөр худалдаалагдаж байв. Дэлгэрэнгүй.pdf
 
Хүн ам, өрхийн тоо
Нийслэлийн хүн ам, өрхийн тоог 2010 оны 1 сарын 1 ны байдлаар хороо, дүүргээр байшин болон хорооллын төрлөөр нь ангилав. дэлгэрэнгүй.pdf